Ким Жон Ун Путинд Ялалтын баярын мэнд дэвшүүлжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тавдугаар сарын есний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Ялалтын баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна.
Энэ мэндчилгээндээ Ким Жон Ун дайсагнагч хүчний зүгээс ирсэн улс төр, цэргийн аюул заналыг устгах Оросын ард түмний үйл хэрэгтэй "эв санаа нэг" байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Түүнчлэн БНАСАУ, Оросын хоорондын уламжлалт найрсаг харилцаа тасралтгүй бэхжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ