Шанхайн оршин суугчид гэрээсээ гарах эрхгүй болжээ

img

Хятадын Шанхай хотын эрх баригчид тавдугаар сарын 11-ний өдөр "нам гүм горим" нэвтрүүлжээ. Үүнтэй холбоотойгоор хотын оршин суугчид зохих захирамж гарсан талаарх зурвас хүлээн авсан байна. 

 

Захирамжийн дагуу, Шанхайн оршин суугчид тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл дор хаяж хоёр удаа коронавирусийн шинжилгээнд хамрагдах ёстой гэнэ. Мөн "нам гүм горим" үйлчилж байх хугацаанд оршин суугчдыг гэрээсээ гарахыг хоригложээ. 

 

Гуравдугаар сарын сүүлээс эхлэн хатуу хөл хорионд байж, улмаар дөрөвдүгээр сарын сүүл үеэс эхлэн хэсэгчлэн хязгаарлалтаа цуцалж байсан энэ хотод халдвар дахин нэмэгдсэн тул ийнхүү хатуу арга хэмжээ авахаар болсон байна. Тавдугаар сарын 10-ны өдөр энэ хотод коронавирусийн халдварын дотоодын тохиолдол 228 илэрсэн бол шинж тэмдэггүй тохиолдол 1,2 мянга бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаагаад дахиал сулрахаар гаднаас өвчин орийшдээ
2022-05-12