Siemens Оросоос гарна

Германы Siemens компани Оросын зах зээлээс гарахаар болжээ. Энэ талаар Коммерсант сонин компанийн мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Германы компани Оросын зах зээлээс гарах болсон нь Украин, Оросын дайнтай холбоотой гэнэ. "Өнөөдрөөс эхлээд Орос дахь манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоно" хэмээн компанийн санхүү эрхэлсэн захирал Ральф Томас мэдэгджээ.
Энд дуулгахад, ОХУ Украин руу довтолсон хоёрдугаар сараас хойш барууны орнууд төрөл бүрийн хориг тавьж, Орост 500 гаруй гадаадын компани үйл ажиллагаагаа зогсоосон. Эдгээр компаниудын зарим нь ойрын үед үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байгаа бол Оросын зах зээлийг нэг мөр орхисон компаниуд ч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ