АНУ тэргүүтэй орнууд Орос, БНХАУ-д хаалттай байдлаар мэдээлэл солилцоно

АНУ, Япон, Канад, Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Сингапур гэсэн орнууд хамтран мэдээлэл солилцох шинэ систем байгуулахаар тохиролцжээ. Энэ систем нь ОХУ болон БНХАУ-ын хувьд хаалттай байна гэж Японы Nikkei сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ систем нь Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын оролцогч орнуудтай мэдээлэл солилцох зэрэг мэдээ дамжуулах, солилцоход ашиглагдах аж.
NIkkei сонины мэдээлснээр, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хил дамнасан нууцлалын журмыг талууд өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Энэ форумд Хятад, Орос улс багтдаг тул бусад орнуудын хувьд хувийн мэдээллийг солилцохтой холбоотой болгоомжлол төрсөн гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ