Испанид +40 хэм хүрч халж байна

Испанид хэт халж, цаг агаарын ажиглалт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн халуун өдрүүд тохиож байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Зарим бүс нутагт +40 хэм хүрч халж байгаа талаар Испанийн цаг уур судлалын агентлаг мэдээлжээ. Олон жилд тохиож байгаагүй аагим халуун цаашид ч үргэлжилнэ гэж цаг уурчид анхааруулсан байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Испанид хэт халж, +49 хэм хүрч байсан гэнэ. Гэхдээ тавдугаар сард +40 хэм бүртгэгдсэн нь анхны тохиолдол аж. Өдөр нь хэт халуун байхын дээр шөнийн цагаар ч агаарын хэм +25 хэмээс буухгүй байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ