ОХУ Украины мужид орос хэлийг төрийн хэл болгох гэж байна

ОХУ хяналтаа тогтоосон, Украины Херсон мужид орос хэлийг украин хэл шиг төрийн хэлний статустай болгох гэж байгаа талаар "Российская газета" мэдээлжээ.
"Чөлөөлөгдсөн Херсон мужид украин хэлний зэрэгцээ орос хэл төрийн хэлний статустай болно" гэж мужийн цэрэг-иргэний захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр, албан хэрэг хөтлөлт, төрийн хэмжээний харилцаа болон бусад асуудлуудын үндсэн хэл нь орос хэл болох гэнэ. Дунд болон их дээд сургуулиудад хичээлийг орос хэл дээр явуулна, гэхдээ эцэг эхчүүдийн хүсэлтээр украин хэлтэй анги ч нээж болно гэж эх сурвалж өгүүлсэн байна. Мөн украин хэлийг хорихгүй, хэний ч эрх зөрчигдөхгүй гэж мужийн захиргаа мэдэгджээ.
Үүнээс өмнө Оросын тал энэ мужид рублийг нэвтрүүлснээр, гүйлгээнд гривнягийн зэрэгцээ рубль ашиглагдаж байгаа гэнэ. Мөн ойрын үед Херсонд Оросын банкны анхны салбар нээгдэх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ