ЕХ ойрын үед Оросын газрын тосыг хориглох шийдэлд хүрнэ
2022-05-24

Оросын газрын тосны импортод хориг тавих асуудлаар ЕХ ойрын үед тохиролцоонд хүрнэ гэж Германы эдийн засгийн сайд Роберт Хабек мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Европын холбоо Оросын газрын тосонд хориг тавих талаар тохиролцож чадахгүй удаж байгаа юм. Учир нь Оросын газрын тосны импортоос ихээхэн хамаардаг, Унгар зэрэг улс хоригийг эсэргүүцэж байгаа нь нэгдсэн шийдэлд хүрэхэд саад болж байгаа аж. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Оросоос хамааралтай эдгээр орнуудад их хэмжээний нөхөн төлбөр, эрчим хүчний салбарт нь хөрөнгө оруулалт санал болгох замаар Оросын газрын тосны эсрэг хоригт нэгдэхийг ятгахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Барууны орнууд ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьсан ч ОХУ эрчим хүчний түүхий эдээ нийлүүлсээр байгаа тул энэ улс дайн явуулах хөрөнгөтэй болж байна гэж үзсэн Европ Оросын газрын тосноос татгалзахаар төлөвлөж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орбан
2022-05-24
Унгарчууд гацаагаад байгаа. Орбаг бол Путины найз
2022-05-24
Орбан