Родион Мирошник: Донбасст Украины 8000 олзны цэрэг бий

Өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар Украины 8000 олзны цэрэг байгаа гэнэ. Энэ талаар Орос дахь Бүгд Найрамдах Луганск Ард Улсын элчин сайд Родион Мирошник мэдэгдсэнийг Коммерсант дамжуулжээ.
"Олзлогдсон хүн олон байгаа. Донецкод илүү их бий, нийт олзны цэргийн тоо 8000 хавьцаа. Энэ бол маш их тоо, өдөр бүр энэ тоо нэмэгдэж байна" хэмээн Мирошник мэдэгджээ.
Харин Украины тал энэ мэдэгдэлтэй холбоотойгоор ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ