Дэлхийн хамгийн том тээврийн онгоцыг устгалд оруулна

Дэлхийн хамгийн том ачаа тээврийн онгоц болох АН-225 "Мрия" онгоцыг дайн эхэлсний дараахан буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Киевээс холгүйхэн байх Гостомелийн нисэх буудал дээр байхад нь Оросын талаас цохилт өгч, устгасан талаарх мэдээлэл гарч байсан.
Энэ онгоцыг засах боломжгүй болсон тул устгалд оруулахаар Гостомелийн нисэх буудлын ангараас зөөсөн талаар УНИАН мэдээлжээ. Хоёрдугаар сарын 28-ны өдөр онгоцны дээрээс цохилт өгсний улмаас ноцтой эвдэрч гэмтсэн онгоцыг засахад гурван тэрбум доллар шаардлагатай гэж Украины БХЯ мэдэгдэж байсан юм. Асар өндөр зардлаар засагдах тул ийнхүү устгалд оруулахаар болжээ.
Ан-225 "Мрия" нь ЗХУ-д бүтээгдсэн, дэлхийн хамгийн том тээврийн онгоц юм. 1980-аад онд Зөвлөлтийн А.К.Антоновын нэрэмжит үйлдвэрт бүтээгдэж, 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анхны нислэгээ үйлдэж байжээ. ЗХУ задрасны дараа Украины мэдэлд очсон байна. Ийм хоёр төрлийн онгоц байснаас гагцхүү нэг нь л Украины компанид нислэг үйлддэг байсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ