Хоригт өртсөн Абрамович Европын холбоог шүүхэд өглөө

Оросын олигарх Роман Абрамович өөрийнх нь эсрэг хориг тавьсан гэсэн үндэслэлээр ЕХ-ны зөвлөлийн эсрэг нэхэмжлэлийг Люксембург дахь Европын шүүхэд гаргажээ. Энэ талаар тус шүүхийн албан сайтаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Роман Абрамовичийн нэхэмжлэлийг тавдугаар сарын 25-ны өдөр бүртгэж авчээ. Ингэснээр өөрийнх нь эсрэг тавьсан хоригоос болж шүүхэд хандсан, Оросын гурав дахь бизнесмен нь Роман Абрамович болж байна. Өмнө нь Петр Авен, Михаил Фридман нарын бизнесменүүд Европын шүүхэд ханджээ.
Энд дуулгахад, Их Британийн Засгийн газар Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эсрэг хориг тавьснаар түүний Англи дахь бүх хөрөнгө, тэр дундаа "Челси" клубийн хөрөнгийг царцаасан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ