НҮБ: Украинд дайн эхэлснээс хойш дэлхийн 1,6 тэрбум хүн хямралтай нүүр тулсан

Украинд дайн эхэлснээс хойш гурван сарын дараа дэлхий дахинд 1,6 тэрбум орчим хүн хямралтай нүүр тулжээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ивээл дор байгуулагдсан Дэлхий дахины хүнс, эрчим хүч, санхүүгийн хямралд хариу үзүүлэх бүлэг мэдэгдсэн байна.
НҮБ-ын бүлгийн тайланд өгүүлснээр, дайн эхэлснээс хойш хэдэн сарын дотор дэлхий даяарх хүмүүсийн орлого, амьдралд шууд нөлөөлсөн гүн гүнзгий хямралтай нүүр тулжээ. Тиймээс хүчирхийллийг зогсоон, хэлэлцээ эхлүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриалсан байна.
Энд дуулгахад, НҮБ-ын комисс ОХУ-ын дайны гэмт хэргийг шалгах зорилгоор Украинд ажиллахаар болсон юм. Энэ комисс зургадугаар сарын 7-16-ны өдрүүдэд Украинд ажиллаж, Оросын дайн, цэргийн гэмт хэрэгтэй холбоотой тохиолдлуудыг шалгаж, баримт нотолгоо цуглуулах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ