NYT: АНУ-ын эрх баригчид Украины армийн хохирол, ялагдлын талаар мэдэхгүй байна
2022-06-09

АНУ-ын эрх баригчид Украины армийн төлөвлөгөө, түүний хохирол, фронт дээрх бодит байдлын талаарх бүрэн дүүрэн мэдээлэл авахгүй байна гэж Америкийн New York Times сонин Америкийн тагнуулаас авсан эх сурвалжтайгаар бичжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины цэргийнхэн АНУ-д нууц мэдээллүүдээ төдийлөн өгөхгүй байгаа бол Америкийн тагнуул бүхий л хүчин чармайлтаа Украин зэрэг холбоотнууддаа биш харин Оросын зүг чиглүүлсэн гэнэ. Мөн Украин хэр хэмжээний тусламж авч чадах талаарх дүгнэлт хэлэхэд тун хүнд, үнэндээ Украинаас илүүтэйгээр Оросын талын мэдээлэл л их байна гэж Америкийн үндэсний тагнуулын газрын дарга Эврил Хэйнс мэдэгдсэнийг NYT иш татжээ.

 

Нийтлэлд өгүүлснээр, Украин Оросын эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрийг эргүүлэн авахад тун хүнд, зарим тохиолдолд бүр боломжгүй ч байж мэднэ гэж Европын зарим тагнуулын агентлаг үзэж байгаа гэнэ. Хэдийгээр Америкийн тагнуулын агентлагууд нөхцөл байдал муугаар дуусна гэж бодохгүй байгаа ч тодорхой дүгнэлт хийхэд шаардлагатай бүх мэдээллийг авч чадахгүй байгаа гэж NYT-д мэдээлэл өгсөн эх сурвалжууд онцолжээ. 

 

"Бид Украины талаар үнэндээ тийм ихийг мэдэж байгаа юу? Украин үнэн хэрэгтээ хичнээн цэргээ алдсан, хичнээн техникийн хохирол амссан гэдгийг итгэл төгс хэлчих ядаж ганц хүнийг бид олж чадах уу?" хэмээн тагнуулч асан Бет Саннер NYT сонинд ярьсан байна.

 

Энэ нийтлэлд өгүүлснээр, Украин улс АНУ-тай гагцхүү ерөнхий стратегийн зорилтуудынхаа талаарх мэдээллийг хуваалцаж байгаа, харин тулааны талбар дахь үйл ажиллагааны бодит төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Ингэснээр Америкийн тагнуул Украинд ажиллаж байгаа бусад орнуудаас мэдээлэл авч, Украины цэргүүдийг сургах явцдаа мэдээлэл цуглуулж, зарим тохиолдолд Ерөнхийлөгч Владимир Зеленскийн олон нийтэд хандсан мэдэгдлийг судлахаас аргагүй болж байгаа гэнэ.

 

"Украин өөрийгөө олны өмнө болон ойрын түншүүдийнхээ өмнө хүчтэй болгон харагдуулахыг хүсэж байна. Шийдэмгий байдал нь суларсан гэдгийг илтгэх мэдээллийг хуваалцах эсвэл ялж чадахгүй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг Украин хүсэхгүй байна. Эндээс харахад Украины албан тушаалтнууд АНУ болон бусад барууны түншүүдээ зэвсэг нийлүүлэхээ саатуулахад хүргэхүйц мэдээллийг өгөхийг хүсэхгүй байгаа нь илт" хэмээн New York Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд онцолжээ.

 

Харин Колумбийн их сургуулийн профессор Стивен Биддлийн үзэж байгаагаар Украин хохирлынхоо талаарх мэдээллийг задлахгүй байх үндэслэл бий гэнэ. Учир нь Украин хохирлоо зарлавал энэ нь Оросын талд ашигтайгаар тусна гэж профессор үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөөе малаа 44 сая 3.5 сая харьцуулна гэнээ
2022-06-10
Америкуудад аль хэдийнэ бууж өгчөөд тэднийхээ эрх ашгийн тулд эх орноо эд ыаялагаа үнэгүй ашиглуулж дайн хийж тоглож бгаа.
2022-06-10
Ukrainchuud yamarch baisan iluu uhaalag zorigtoi baina. Mongolchuud baisan bol ali hediin buugaad ugchihsun
2022-06-10
Хөөе малаа 44 сая 3.5 сая харьцуулна гэнээ
Америкуудад аль хэдийнэ бууж өгчөөд тэднийхээ эрх ашгийн тулд эх орноо эд ыаялагаа үнэгүй ашиглуулж дайн хийж тоглож бгаа.
Америк украйнд өчнөөн тэрбум доллар өгөөд байдаг.Энэ их мөнгө нь хаашаа хэний хармаанд ороод байгааг ч мэддэггүй дээ
2022-06-09
Найман жил бэлдэж бэлдэж зэвсэглэж зэвсэглэж, тэгээд дээр нь ЭЗ талаас нь хориг тавиад, олуулаа тал талаас нь боорлоод бардаггүй ээ. Энэ АНУ барууныхан ганц муу ОРОСыг.ха ха ха
2022-06-09
Украйн гэж байхгүй шахуу болжээ
2022-06-09
З0чин:
АНУ. НАТО. . 8 Жил дайнд бэлдэж.Ялагдаж бна өөөөө. Хуцалгүй. . Дайны ТӨЛБӨР ОХУ д ТӨЛ. . ОРОС.ЭНЭТХЭГ.ХЯТАД. Арабын орнууд. . ЭНХТАЙВАН ТОГТООЖ бнаааа. Дэлхий харж бна ааа. . АМЖИЛТ
2022-06-09
За за:
Өө хөөрхий Америк Европийн холбоо укрианы нутаг дээр Оростой дайн хийж байгаа гээд цагаандаа гарсан байнашдээ
2022-06-09
Үржүүлэхдээ ч сул доорхи тэнэгт:
Эхний үеийн Украин талын хориглолтын хохирол хамаагүй бага. Учир нь Оросууд олон арван км цуваа татаад бут цохиулаад биз дээ. Одоо бол Украинчууд хориглохоор гадна үе үе хариу давшилтанд орж буй. Ийм тул цэргийн хохирол эрс ихэссэн.
2022-06-09
100 өдөр 200000 украйны цэрэг амь үрэгдэж. Гайгүй юм уу. Өдөртөө 2000 хүн
2022-06-09
Үржүүлэхдээ ч сул доорхи тэнэгт:
Эхний үеийн Украин талын хориглолтын хохирол хамаагүй бага. Учир нь Оросууд олон арван км цуваа татаад бут цохиулаад биз дээ. Одоо бол Украинчууд хориглохоор гадна үе үе хариу давшилтанд орж буй. Ийм тул цэргийн хохирол эрс ихэссэн.
Зочин:
Ямар ч дайнд аль аль тал нь өөрийн хохирлоо нууна. Хаа очиж Оросуудаас илүү Украинчууд өөрийн хохирлоо хэлж байгаа. Өдөрт 60-100 цэрэг гэж нэг удаа хэлсэн. Оросын тал 3 сараас хойш таг байгаа.
2022-06-09
100 өдөр 200000 украйны цэрэг амь үрэгдэж. Гайгүй юм уу. Өдөртөө 2000 хүн
арчаагүй байлдаад байвал хэн туслах юм
2022-06-09
амерк удирдаж байгаа юм бна
2022-06-09