Дуда: Путинтэй хэлэлцээ хийх хэрэггүй, Гитлертэй ингэж ярьж байсан юм уу

Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх үндэслэл огт байхгүй, барууны тэргүүнүүд цагаа дэмий үрж байна гэж Польшийн Ерөнхийлөгч Дуда мэдэгджээ. Тэрбээр энэ талаар Германы Bild сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
"Путинтэй хийж байгаа яриа хэлэлцээг хараад үнэхээр гайхлаа. Канцлер Шольц, Ерөнхийлөгч Эммануэль Макрон гээд л. Ингэж ярих нь хэрэггүй зүйл шүү дээ. Тэд юу хийгээд байгаа юм бэ? Украинд Оросын арми үйлдсэн гэмт хэргийнх төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийг тэд хууль ёсны дагуу үйлдэл хийж байгаа хүн мэт болгоод байх юм. Тэр энэ бүх хэргийн төлөө хариуцлага хүлээнэ. Тэр цэргээ тийш нь явуулахаар шийдсэн. Түүнд командлагчид нь захирагдана. Дэлхийн II дайны үед Адольф Гитлертэй хэн ингэж ярьж байсан юм? Хэн Адольф Гитлерийг арьсаа хамгаал гэж хэлж байсан юм? Би ийм юм огт мэдэхгүй юм байна" хэмээн Дуда мэдэгджээ.
Энд дуулгахад, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украинд байлдааны ажиллагаа зогсоход дипломат шийдэл олохын тулд Оросыг гутаан доромлохгүй байх нь чухал хэмээн мэдэгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Тэрбээр энэ мэдэгдэлдээ Путин дайн эхлүүлэх шийдвэр нь түүхэн алдаа байсан хэмээн буруутгаж байв. Үүний зэрэгцээ Франц улс хэлэлцээрийн зуучлагч болоход бэлэн хэмээн онцолсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ