Украинд 332 хүүхэд дайны улмаас амиа алджээ

img

Дайны улмаас Украинд амиа алдсан хүүхдийн тоо зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар 332-т хүрчээ. Энэ талаар Украины Ерөнхий прокурорын газраас авсан эх сурвалжтайгаар "Украины үнэн" сонин мэдээлсэн байна. 

 

"ОХУ-ын зэвсэгт түрэмгийллийн улмаас Украинд 900 гаруй хүүхэд хохирсон. Үүнээс 332 хүүхэд амиа алдсан бол 581 хүүхэд шархадсан" гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдээлжээ. 

 

Прокурорын газрын онцолсноор, дээрх тоо нь эцэслэсэн тоо бишг, байлдааны ажиллагаа явагдаж байгаа, түр эзлэгдсэн болон чөлөөлөгдсөн нутгуудад хохирогчдын тоог гаргах ажил үргэлжилж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худлаа:
Манай Путин ах дандаа хөгшид, чавганцыг алж байгаа
2022-06-17