Шольц: Ардчиллын оч Орост хүрэх вий гэдгээс Путин айдаг

НАТО болон Европын холбооны тал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч баримталж байгаа бодлого нь Орост ардчилал тогтоход саад болоход чиглэгдсэн гэж Германы канцлер Олаф Шольц үздэг гэнэ. Энэ талаараа тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.
"Ардчиллын оч Орост хүрэх вий гэдгээс Путин эмээдэг нь илт. Тиймээс НАТО, Европын холбоог бутаргахад чиглэгдсэн бодлогыг олон жил явуулж байна. Тэр нөлөөллийн бүсийн бодлогыг эргэн авчрахыг хүсдэг. Гэхдээ тэр ингэж чадахгүй" хэмээн Германы канцлер Олаф Шольц Твиттер хуудсандаа бичжээ.
Түүнчлэн тэрбээр Орост хандан Украинд өдүүлсэн дайнаа дуусгаж, цэргээ гаргахыг дахин уриалсан байна. Мөн Оросын эсрэг тавьсан Европын холбооны хоригууд "шаардлагатай бүхий л хугацаанд үйлчилнэ" хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ