Зеленский: Украинд сар бүр таван тэрбум доллар шаардлагатай

Украины эдийн засаг нэн хүнд байдалд орсон бөгөөд Орос түрэмгийлж эхэлснээс хойш эдийн засаг нь тал хувиар агшсан гэнэ. Ийм мэдэгдлийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зургадугаар сарын 20-ны өдөр хийснийг УП дамжуулжээ.
Украины Ерөнхийлөгчийн мэдэгдснээр тус улсын эдийн засгийн 50 хувь нь ажиллах чадваргүй болсон гэнэ. Тиймээс сар бүр таван тэрбум доллар олгох хүсэлт гаргажээ. Энэ нь төсвийн алдагдлыг нөхөхөд шаардагдах аж.
Энд дуулгахад, Дэлхийн банк Украины эдийн засгийн талаарх таамаглалыг дөрөвдүгээр сард гаргаж байв. Дэлхийн банкны шинжээчдийн таамагласнаар, дайны улмаас Украины эдийн засаг оны сүүл хүртэл 45 хувиар буурах гэнэ. Украины ажиллах хүчний ихэнх хэсэг нь фронт дээр тулалдаж байгаа эсвэл эх орноо орхин явсан, улмаар ихэнх компани хаагдаж, харин үйлдвэр, зам бусад дэд бүтцийг Оросын арми устгасан гэж шинжээчид онцолж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ