Европын холбоо Украинд 9,5 тэрбум долларын тусламж үзүүлнэ

Европын холбоо Украинд 9,5 тэрбум долларын үнийн дүнтэй санхүүгийн багц тусламж үзүүлэх бэлтгэл ажлыг ойрын үед дуусгана гэж Блүмберг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ багцаар олгогдох хөрөнгө нь 25 жилийн хугацаатай зээл бөгөөд үндсэн үнийн дүнг төлөхөд 10 жилийн хойшлуулах хөнгөлөлттэй нөхцөлтэй аж. Энэ хугацаанд хүүг Европын холбооны төсвөөс төлөх юм байна.
Тусламжийн багц олгох сүүлийн асуудлыг энэ сарын 23-24-нд Брюссель хотноо болох дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх аж. Европын холбооны 27 орон бүгд дэмжсэн нөхцөлд энэ тусламжийг олгоно гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ