Жүдочин Каниковский: Өрсөлдөгч гунигтай байхад би ялсан мэдрэмжээ ил гаргах дургүй

Монголд болсон "Их дуулга" тэмцээнд алтан медаль хүртсэн Оросын жүдочин Матвей Каниковский ялалтынхаа дараа сэтгэл хөдлөлөө ил гаргах дургүй хэмээн "Матч ТВ"-д ярьжээ.
Тэрбээр Улаанбаатар хотноо болсон тэмцээнд 100 кг хүртэлх жинд алтан медалийн эзэн болсон юм. Тэрбээр Португалийн жүдочин Жорже Фонсекуг ялж, ийнхүү алтан медаль хүртсэн байна.
Матч ТВ: Та ийм тайван байдгийн нууц нь юу вэ?
Матвей Каниковский: Мэдэхгүй дээ, би сэтгэл хөдлөлөө ил гаргах дургүй. Өрсөлдөгч ялагдчихаад гунигтай байхад би хөөрөөд, сэтгэл хөдлөлөө ил гаргах нь буруу.
Матч ТВ: Тэмцээнд сэтгэл хангалуун байна уу?
Матвей Каниковский: Үнэнийг хэлэхэд маш хүнд байсан. Бүхий л барилдаан маш удаан болсон тул би их ядарсан. Алтан медалийн төлөө барилдаж байхдаа өвдөг чичирж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ