Украины Николаев хот халдлагад өртөж, хоёр хүн амиа алджээ

img

Украины Николаев хот руу Оросын арми халдаж, энгийн иргэд амиа алдсан талаар хотын захиргааны дарга мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, лхагва гарагийн өглөө хотод хэдэнтээ хүчтэй дэлбэрэлт сонсогдож, орон сууц халдлагад өртжээ. 

 

"Орон сууцны байрыг оносон. Одоо эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын ажилтнууд ажиллаж байгаа. Найзууд аа, хэрэг болсон газрын хаяг, зургийг битгий нийтлээрэй. Энэ зургийг нийтэлснээр одоо хүний амь нас аварч байгаа хүмүүсийг аюулд оруулна" хэмээн Сенкевич олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

 

Николаевск мужийн захиргааны дарга Виталий Кимийн мэдээлснээр, энэ халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж,гурван хүн шархадсан байна. Энэ халдлага пуужингийн цохилт эсвэл артиллерийн буудлага байсан эсэхтэй холбоотой тодорхой мэдээлэл гараагүй гэж эх сурвалж дамжуулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яасан муухай муу хүн бэ чи монгол биш байх
2022-06-29
Муухай яргачин орос сөнөтүгэй
2022-06-29
Слава России:
Славаа России
2022-06-29
Яасан муухай муу хүн бэ чи монгол биш байх