Путин Бердымухамедовын 65 насны ойгоор морины баримал бэлэглэжээ

Зургадугаар сарын 29-ний өдөр Туркменистаны Ашхабад хотноо Каспийн орнуудын төрийн тэргүүнүүдийн VI дээд хэмжээний уулзалт боллоо. Энэ уулзалтад Казахстан, Орос, Азербайжан, Иран, Туркменистаны төрийн тэргүүнүүд оролцож, хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцжээ.
"Хроника Туркменистана" сайтын мэдээлснээр, дээд хэмжээний уулзалт болсон өдөр Туркменистаны Ерөнхийлөгч асан, Парламентын дээд танхимын дарга Гурбангулы Бердымухамедовын 65 насны өдөр тохиосон бөгөөд уулзалтад оролцсон зочид түүнтэй уулзан, төрсөн өдрийн бэлэг барьжээ.
Гурбангулы Бердымухамедовын төрсөн өдрөөр нь Путин хоёр сэлэм, шатар, морьтны баримал бэлэглэсэн байна. Шатрыг Оросын Златоустын уран гартнууд урласан бол хоёр сэлэмний нэг нь шинэ, нөгөө нь хуучин эдлэл аж.
Харин Казахстаны Ерөнхийлөгч Токаев Бердымухамедовт БНКУ-ын төрийн дээд шагнал болох "Алтын Кыран" одонг гардуулсан бөгөөд "Казах-Туркмений харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан"-ыг нь үнэлэн ийнхүү одон гардуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ