Британийн тэрбумтан шинэ Мрия онгоц бүтээхэд нь Украинд тусална

img

Британийн тэрбумтан, Virgin Galactic компанийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон Ан-225 "Мрия" онгоцыг шинээр бүтээхэд нь Украинд туслах эрмэлзэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Украины хэлэлцээрийн бүлгийн тэргүүн Давид Арахмия Телеграм хуудсандаа бичжээ. 

 

Түүний өгүүлснээр, Ричард Брэнсон Гостомельд айлчлах үеэр хоёр тал энэ онгоцыг дахин бүтээх болон сансрын салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцсэн байна. "Тэрбээр чадах бүхнээрээ туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн" гэж Украины улс төрч мэдэгджээ. Түүнчлэн, дэлхийн хамгийн том тээврийн онгоцонд тооцогддог байсан Мрия онгоцыг шинээр бүтээх төслийн ажил эхэлсэн гэж онцолсон байна. 

 

Эргэн сануулахад, асар их даацтай, тээврийн онгоц болох Ан-225 "Мрия" онгоц Киев мужийн Гостомель хотод байхдаа цохилтод өртсөн юм. Энэ онгоцыг сэргээн засахад гурван тэрбум доллар, таван жилийн хугацаа хэрэгтэй гэж Украины тал мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ёстой бүтэхгүй юм чинь тэр бхаа
2022-07-01
Hogiig hogiin tseg ruu Achaach.yun 3 terbum $
2022-07-01