Хятадад бензин, дизель түлшний үнийг бууруулжээ

Хятадад бензин түлшний жижиглэн худалдааны үнийг бууруулжээ. Зургадугаар сарын 29-ний өдөр бензин тонн тутамдаа 320 юань, дизель түлшний үнэ 310 юаниар буурсан талаар Жэнминь жибао сонин мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын шатахуун түгээгүүрийн газруудад литр түлшний үнэ 0,27 юаниар хямдарчээ. Энэ нь 2022 онд бензиний үнэ буулгаж буй хоёр дахь тохиолдол юм.
Хятадын зах зээл дээрх түлшний үнэ газрын тосны олон улсын зах зээлийн үнээс хамаардаг. Газрын тосны үнэ өсвөл бензин өсөх бол газрын тосны үнэ унасан нөхцөлд бензин дагаад хямдардаг аж. Газрын тосны үнэ тонн тутамдаа хамгийн багадаа 50 юаниар буурч, энэ байдал 10-аас дээш хоног хадгалагдвал дотоодын зах зээл дээрх үнийг бууруулдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ