Трамп: Украин НАТО, Крымээс татгалзсан бол дайн гарахгүй байсан юм

Өнөөгийн дайныг гаргахгүй байхын тулд Украин улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийх ёстой байсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр ийм бодолтой байгаагаа The Clay Travis & Buck Sexton Show подкастад оролцох үеэрээ илэрхийлсэн байна.
"Тэд Крымээс татгалзаж болох байсан. НАТО-тай холбоотойгоор ч ямар нэг юм хийж болох байсан. "За за, бид НАТО-д элсэхээр төлөвлөөгүй байна" гээд л. Ингэсэн бол улс орон нь бүтэн байх байлаа. Путин хэлэлцээр хийхийг хүссэн гэж би бодож байна" хэмээн Трамп өгүүлжээ.
Путин дайн дэгдээх санаархалтай байсан гэдэгт Трамп итгэдэггүй гэдгээ илэрхийлсний дээр "нэгэнт эхэлчихсэн хойно улс орныг бүхэлд нь авна" гэж бодож байгаагаа онцолсон байна.
"Одоо тэр бүх нутаг дэвсгэрийг эзлэн авна. Украинд тохиолдож буй зүйлийг харахад хичнээн гунигтай" хэмээн Трамп өгүүлжээ.
Түүнчлэн халдлага үйлдэхээс өмнө Украины хил орчимд цэрэг, техникээ байршуулсан нь "хэлцлийн шилдэг тактик байсан" хэмээн Дональд Трамп мэдэгдсэн байна.
"Одоо хар даа, бүтэн шатсан барилгууд, амиа алдсан хүмүүс. Та нар өчнөөн олон хүнээ алдлаа. Энэ бол зохицуулж болохоор хэлэлцээ байсан юм шүү. Тэр (shuud.mn: Путинийг хэлж байна) хил орчимд 200 мянган цэргээ байршуулж, хэлэлцээ хийх хүсэлтэй байсан. Гэвч хэлэлцээ хийж чадаагүй. Одоо та нар энэ хэлэлцээг хөнгөхөн хийчхэж чадна гэдэгт би итгэхгүй байна" хэмээн Трамп онцолжээ.
Эргэн сануулахад, ОХУ2021 оны намраас эхлэн цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Украины хилийн орчимд цэрэг татан төвлөрүүлэх болсон юм. Үүнийг "Украин руу халдахаар бэлдэж байна" гэж барууны орнууд буруутгахад ОХУ үүнийг эрс няцааж, цэргийн сургуулилалт хэмээн нэрлэж байлаа. Гэсэн ч 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Владимир Путин тушаал өгснөөр Оросын арми Украин руу халдсанаар өнөөгийн даөйн дэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ