АНУ-ын иргэдийг үнэт эдлэл зүүж явахгүй байхыг цагдаа нар уриалжээ

АНУ-ын Лос-Анжелес хотын цагдаагийн газар хотын оршин суугчдад хандан үнэтэй машин унахгүй, үнэт эдлэл зүүж явахгүй байхыг уриалжээ. Ийм уриалга гаргах болсон нь гэмт хэрэг өссөн, тэр дундаа галт зэвсэг ашигласан халдлагын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.
"Гэмт хэргийн гаралт өссөнтэй холбоотойгоор хүмүүст хандан уриалж байна. Үнэтэй эдлэл зүүж, эсвэл үнэтэй машниаар явахаар зэхэж байгаа бол, зоогийн газар, кафе болон бусад газраас гарахдаа орчиндоо сэрэмжтэй байж, харанхуй газраар явахгүй байхыг зөвлөж байна. Хүмүүс рүү дайрахад бэлэн гэмт хэрэгтнүүд олон гэдгийг хүмүүс ухамсарлах хэрэгтэй, ийм гэмт этгээдүүд ихэнх нь галт зэвсэгээр зэвсэглэсэн байгаа юм" хэмээн Лос-Анжелесын Цагдаагийн газрын дарга Мишель Мур мэдэгдсэнийг NBC дамжуулжээ.
Түүний өгүүлснээр, жилийн хугацаанд тус хотод дээрмийн гэмт хэрэг 18 хувиар, харин галт зэвсэг ашиглах журам зөрчсөн хэргийн тоо 44 хувиар өссөн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ