Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнд тоглоомон танктай Путинийг дүрсэлсэн баримал байрлуулжээ

Нью-Йоркийн Манхэттэн дүүрэг дэх төв цэцэрлэгт хүрээлэнд нэгэн өвөрмөц баримлыг байрлуулжээ. Энэ баримал нь Оросын Ерөнхийлөгч Путинийг тоглоомон танк унасан байдлаар дүрсэлсэн аж.
Танк унасан Путинийг дүрсэлсэн баримал нь Францын уран барималч Жеймс Коломины бүтээл аж. Хүүхдүүд тоглох элсэн хэсэгт байршуулсан нь "дайн утгагүй", хүчирхийлэгчтэй нүүр тулж буй "хүүхдүүдийн эр зориг"-ийг илэрхийлж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч орчин үеийн урлагийн мастеруудын хувьд хэдийнэ нэгэн онцлог дүр болсон. 2022 оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш Путинийг сонирхох сонирхол буурахгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ