СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монголын иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Буриадын Кабанск аймгийн нутаг дэвсгэрт, Байгал нууранд энэ сарын есний өдөр 45 настай эрэгтэй живжээ. Энэ талаар "Кабанск-инфо" мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын есний өдрийн 14.30 цагт 45 настай эрэгтэй нуурын зогсоол дээрээс нууранд сэлэхээр үсэрч, улмаар живжээ. Живсэн иргэнийг эрэн хайх ажилд Байгалын эрэн хайх-аврах отрядын аврагчид оролцсон байна. Хэдэн цагийн туршид эрсний эцэст цогцосыг олж цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ.
Харамсалтайгаар живж, амиа алдсан хүн нь Монголын иргэн байсан гэж Байкал дейли мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ