"Цэргийн ралли" олон улсын уралдаан Монгол, Тувад болно

img

Оросын "Арми-2022" олон улсын армийн наадмын хүрээнд зохион байгуулагддаг "Цэргийн ралли" олон улсын тэмцээн анх удаа хоёр улсын нутаг дэвсгэр дээр болно гэж Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ. 

 

Хэвлэлийн албаны мэдээлснээр, наймдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Орос, Монголын нутаг дэвсгэрт олон улсын тэмцээн болж, Беларусь, Узбекистан, Монгол, Оросын 60 гаруй цэргийн алба хаагч оролцох юм байна. Тэмцээний нээлтийн ёслол Монгол Улсын Увс аймгийн Улаангом хотод наймдугаар сарын 13-нд болно гэж ОХУ-ын БХЯ мэдээлжээ. 

 

Беларусь, Узбекистан, Монгол, Оросын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдаас бүрдсэн дөрвөн баг, "КамАЗ", "Урал" үйлдвэрүүдийн багийн жолооч нар гарааны сугалаанд оролцохоор Тувагийн нийслэлд хэдийнэ очсон байгаа гэнэ. 

 

"Армейские международные игры" буюу "Арми" нь олон улсын армийн наадам бөгөөд ОХУ энэ наадмыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн наадмын хүрээнд Олон улсын цэргийн техникийн форумд дэлхийн 72 орны цэргийн төлөөлөгчид оролцохоор болжээ. 


"Одоогоор дэлхийн 72 орон форумын арга хэмжээнд албан ёсны төлөөлөгчөө оролцуулна гэж баталгаажуулсан. Ойролцоогоор 1,5 мянган байгууллага цэргийн техникээ танилцуулах төлөвлөгөөтэй байна" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Форумын үеэр 500 тэрбум орчим рублийн үнийн дүнтэй улсын гэрээ хэлэлцээр байгуулах, зэвсэглэл, цэргийн техник нийлүүлэх олон улсын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. "Армия-2022" олон улсын цэргийн техникийн форумын арга хэмжээнүүд Оросын 30 гаруй субъектэд зохион байгуулагдах аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Буриадууд алуулсан байж орост хайртай сонин гаж улс байна жинхэнэ дауны синдромтой
2022-08-11
Орос буриад тува гээл бага ястнууд дайнд явуулж үхүүлж дуусгаад одоо хоригдлуудаа явуулж үхүүлж байна. Хог шаарнаасаа салах арга уу
2022-08-11