ОХУ: Украин цохилт өгсний улмаас атомын цахилгаан станцын хөргүүрийн систем гэмтсэн

img

Украины нутагт байх Запорожийн атомын цахилгаан станцын орчимд наймдугаар сарын тавны өдрөөс буун дуу гарч, улмаар нөхцөл байдал хурцдаж болзошгүй тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг ОХУ шуурхай зарлан хуралдуулах санаачилга гаргаснаар зөвлөлийн хуралдаан болсон юм. 

 

Атомын цахилгаан станцыг аюулд оруулж байгаад сөргөлдөгч талууд нэгнээ буруутгасаар байгаа. Наймдугаар сарын 11-нд гэхэд л Запорожийн атомын цахилгаан станц руу украинчууд буудаж, систем гэмтсэн гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

"Наймдугаар сарын 11-ний өдөр Украины Зэвсэгт хүчний 44 дүгээр бригад Никополь суурингаас 152 мм зэвсгээр атомын цахилгаан станц руу буудсан. Үүний улмаас дулааны цахилгаан станц болон цөмийн реакторын хөргүүрийн төхөөрөмж хэсэгчлэн гэмтсэн" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Түүнчлэн хэдийгээр хөргүүрийн систем гэмтсэн ч "Оросын Зэвсэгт хүчний цэргүүд цөмийн эрчим хүчний объектыг халхлах чадварлаг, зөв, үр дүнтэй үйлдлийн ачаар АЦС-ын нэн чухал дэд бүтэц гэмтээгүй, реакторуудын ажиллагаа хэвийн байна" хэмээн  онцолжээ.

 

Энд дуулгахад, Запорожийн атомын цахилгаан станц нь Европ дахь хамгийн том цөмийн станц юм. Энэ станц ВВЭР-1000 зургаан  блоктой. Эхний блокыг 1984 оны 12 дугаар сард, зургаа дахийг 1995 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж байв. Одоогоор Запорож мужийн зарим газар Оросын цэргүүдийн хяналтад байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hudlaa shaal daa, te1 ivaanuud aa...
2022-08-15
Зочин:
Мояачуудын шүтээн Оросын арми ч хоосон сүр Данзан байсан юм бишүү үү, Украйныг хагас жил нүдлээ, үр дүн байдгүй ээ
2022-08-14
манай ялгуусан улаан арми мандтугай
2022-08-14
DR. UROLOGIST:
Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2022-08-13
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-08-13
Зэрлэг оросууд өөрсдөө бөмбөгдсөн Хүүхэд буудаж бгаа зэрлэгүүдэд энэ юу ч биш ээ
2022-08-12
Za shaal daa, umhii orosuud aa..
2022-08-12
Өөрсдөө хусчихаад юу ч гэж хэлж мэдэх улс бол Оросууд. Үеийн үед тийм байсан. Польшийн олон мянган офицеруудыг дэлхийн 2 дайны үед хядчихаад үгүй гэж 1990 он хүртэл гүрийсэн, тэгээд үнэнд гүйцэгдэж хэргээ хүлээсэн. Украин руу дайрахгүй гэж байгаад дайрсан. Итгэх аргагүй худалч
2022-08-12