Европт олон жил тохиогоогүй ган гачиг нүүрлэжээ

img

Европын орнуудад хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Хур тунадас орохгүй, аагим халуун өдрүүд үргэлжилж байгаагийн улмаас Европын холбооны нутаг дэвсгэрийн бараг тал хувьд нь ган гачиг нүүрлэсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эрдэмтдийн мэдэгдсэнээр, сүүлийн 500 жилд ийм хэмжээний ган нүүрлэж байгаагүй гэнэ. Испани, Унгар, Герман, Бельги гэсэн орнуудад тариалангийн талбай сүйдэж эхэлжээ. 

 

Ган гачгийн улмаас Герман улс эдийн засгийн сүйрлийн ирмэг дээр байгаа талаар DW мэдээлсэн байна. Европын тээврийн гол судлуудын нэг болсон Рейн голын ус татарсны улмаас ойрын үед энэ голоор дамжих усан тээврийг бүрэн зогсоож магадгүй аж. Энэ голын ус татарсны улмаас хөлөг онгоц зорчих боломжгүй болж, нүүрс, үр тариа, газрын тос, металл тээвэрлэлтийг багасгажээ. 

 

Харин Францад аагим халууны улмаас наранцэцэг, жимсний ургац сүйдэж, усан үзмийн ургац аюулд учирж болзошгүй байна. Фермерүүд тариалангаа услах усгүй болсон бол Парисын бүс нутагт хүмүүсийг усаа хэмнэхийг эрх баригчид уриалжээ.

 

Мөн ижил нөхцөл байдал Италид үүссэн бөгөөд ган гачгийн улмаас ургацынхаа 60 хувийг алдаж болзошгүй гэж фермерүүд өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чам шиг тэнэг бмш
2022-08-16
Нөгөө илюминати нь яасан шал худлаа байхгүй юу
2022-08-16
Цуцла
2022-08-15
Оросын хоригоо цуыла, тусламж ав, ард түмэн чинь сүйрлээ,
2022-08-15
Чам шиг тэнэг бмш