Путин: Пелосигийн айлчлал бол сайтар төлөвлөсөн өдөөн хатгалга
2022-08-17

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн айлчлал БНХАУ-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан төдийгүй Хятадын холбоотон улс болох Орос энэ айлчлалыг эрс шүүмжилсээр байна. Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 10 дугаар бага хурал дээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ Тайваньд хийсэн Пелосигийн айлчлалын талаар хөнджээ.

 

Тэрбээр "Ази Номхон далайн бүс нутагт нөхцөл байдлыг хурцатгаж, гал дээр тос нэмэх гэж оролдож байна" хэмээн АНУ-ыг буруутгасан байна. Түүнчлэн Америкийн энэ бодлого нь "бүс нутаг, дэлхий дахинд тогтворгүй, эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн АНУ-ын зориудын стратеги"-ийн нэг хэсэг хэмээн мэдэгджээ. 

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ хурал дээр хэлсэн үгэндээ Орос, Хятад хоёр дэлхийн дарангуйлалд захирагддаггүй, өөрсдийн үзэл бодлоор, хараат бус бодлого баримталдаг хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Путин Пелосигийн айлчлалын талаар анх удаа байр суурь илэрхийлж байгаа нь энэ юм. Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчлал хийсэнтэй холбоотой байр сууриа илэрхийлж байлаа. Тэрбээр Пелосигийн айлчлал нь АНУ-ын дур зоргоороо авирладгийн нэг жишээ хэмээж байв.

 

 

 

Эргэн сануулахад, БНХАУ-ын эсэргүүцэл, сүрдүүлгийг үл тоон Нэнси Пелоси наймдугаар сарын хоёрны үдэш Тайваньд газардсан юм. Тухайн үед БНХАУ энэ айлчлалыг эрс эсэргүүцэж, Пелосигийн онгоц Тайваньд газарддаг л юм бол арми нь зүгээр хараад суухгүй гэж сүрдүүлж байсан ч байдал харьцангуй тайван өнгөрсөн. Гэсэн ч тухайн өдрөөс эхлэн Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийг тойрсон сургуулилалт хийж, сургалтын пуужинг арлын дээгүүр харваж байв. Харин эрх баригчид нь АНУ-д хандан ширүүн мэдэгдэл хийсээр байсан юм.

 

Тэр дундаа Гадаад хэргийн сайд Ван И АНУ-д хандан "1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь "сайнаар дуусахгүй" гэж хүний тоогоор "айлгаж" байв.  

 

"Хариуцлагаа зөрчиж, Тайванийн асуудлаар зориудаар өдөөн хатгах нь АНУ-д итгэх итгэлийг улам бүр алдагдуулна. 1,4 тэрбум хятадын эсрэг тэмцэх нь яаж ч байсан сайнаар дуусахгүй" хэмээн Ван И мэдэгдэж байсан юм. 

 

Энд дуулгахад, БНХАУ Тайванийг өөрийн нэг муж, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн нэгдэх нутаг дэвсгэр гэж үздэг тул Тайваньтай аливаа орон тусгаар улс мэтээр харилцахыг эрс эсэргүүцдэг. Тиймдээ ч АНУ, Тайванийн харилцааг буруушааж, сүүлд Пелоси айлчлах үеэр армиа бэлэн байдалд оруулан, айлчлалын дараа ч цуврал цэргийн сургуулилалт хийж байсан юм. Түүнчлэн Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй байх хандлага сүүлийн үед гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд л, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газраас гаргасан "Тайванийн асуудал ба шинэ эрин дэх Хятадын нэгдэл" цагаан номонд Тайванийг нэгтгэхийн тулд энх тайвны замаар бүхий л аргыг хэрэглэнэ , гэхдээ хүч хэрэглэхгүй гэх баталгаагүй хэмээн тусгасан байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Deeemoo beeeeeb odoo yaanaa?!!
2022-08-19
зочин:
АНУлс мөн ялгаагүй удахгүй хар шар ази гээд л бүгд бутарна. Уугуул иргэн гэж хэн байдаг юм.
2022-08-18
Уншигч:
Илэрхий долигоносон, хятад бөгс долоосон мэдэгдэл байна шд, хахаха, өөрийгөө яаая гэж байж. Өөрийнх нь нусгай ажиллагаа энхийг сахиулах ажиллагаа гэсэн үү, шаадаг алуурчин шүү.
2022-08-17
Харин тийм орос хятад 3лаа задраасай
2022-08-17
Зочин:
АНУ яахавээ, аль улсыг эзлээд дарлаад байгаа юм. Бүх дэлхийд ардчилал хүний эрхийн төлөө явж байна. Монголын төлөө ч дуугарч , тусалж байгаа. Одоо дэлхийд ганц том колонийн эзэнт гүрэн үлдсэн. Бүх хөршүүдээсэн газар нутгыг нь дээрэмдэж, хүн ардыг нь эзэлсэн. Задрах цаг нь ойртож байх шиг. Энэ бол ОХУ
2022-08-17
зочин:
АНУлс мөн ялгаагүй удахгүй хар шар ази гээд л бүгд бутарна. Уугуул иргэн гэж хэн байдаг юм.
Харин тийм орос хятад 3лаа задраасай