АНУ Афганистаны нисгэгчдийг Украин руу илгээхээр бэлтгэж байна

Афганистанд цэргийн нисгэгч байсан хүмүүсийг Пентагон Украин руу илгээхээр бэлтгэж байгаа гэнэ. Энэ талаар дипломат албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 онд талибууд засгийн эрхэнд гарахад америкчуудтай хамт АНУ руу дүрвэсэн нисгэгчдийг АНУ-ын Батлан хамгаалах яам бүртгэж байгаа гэнэ. Сургалтыг Калифорнид хийх бөгөөд үүний дараа тэднийг Польшоор дамжуулан Украин руу илгээхээр төлөвлөж байгаа гэж ТАСС агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.
Энд дуулгахад, өмнө нь Афганистаны тусгай албанд зүтгэж байсан хүмүүс одоо Украины Зэвсэгт хүчний талд байлдаж байгаа гэж Оросын Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар хэлтсийн захирал Замир Кабулов мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр, талибуудын дэглэм гарсны дараа эх орноосоо дүрвэсэн ч АНУ руу нэвтрэх зөвшөөрөл авч хараахан чадаагүй байгаа Афганистаны армийн цэргийн алба хаагчдыг Украин руу илгээнэ гэж Пентагон Украинд амалсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ