Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцохоор Нью-Йоркод очжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор Нью-Йорк хотод очсон талаар Оросын хэвлэлүүүд мэдээлжээ.
Лавровын онгоц "нөхөрсөг бус орнууд"-ын агаарын хилийг тойрч, хойд замаар ОХУ-аас АНУ руу хүрэхийн тулд 12 цаг ниссэн байна. "Оросын төлөөлөгчид нисэх үед урьдчилан таамааглаагүй нөхцөл байдал үүсээгүй" хэмээн Вести агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дагалдан явах төлөөлөгчдийн хамт есдүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын виз авсан байна. Ингээд есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд үргэлжлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцохоор болсон бөгөөд энэ үеэр зарим орны төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд нартай нийт 20 орчим уулзалт хийхээр төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ