Украин, Орос олзны хүмүүсээ солилцжээ

img

ОХУ, Украин олзны хүмүүсээ солилцох ажиллагаа есдүгээр сарын 21-ний өдөр болжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэнийг Украины УНИАН агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Украин олзны хүмүүсээ солилцох хүрээнд Украин 215 цэргийн алба хаагчаа хүлээн авсны дотор "Азов" хорооны 108 дайчин багтаж байгаа гэнэ. Энэ нь ОХУ түрэмгийлэл эхэлснээс хойших Украины тал хүрсэн хамгийн том үр дүн гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Андрей Ермак мэдэгджээ. Түүнчлэн Украины талд хүлээлгэж өгсөн олзны хүмүүсийн дотор гадаадын 10 дайчин байсан гэнэ.

 

Харин Оросын талд хүлээлгэн өгсөн хүмүүсийн дунд Виктор Медведчук байсан аж. Виктор Медведчук бол Украины Дээд радын гишүүн, "Сөрөг хүчний тавцан-Амьдралын төлөө" намын дарга юм. Тэрбээр өөрийгөө Владимир Путинтэй загалмайлсан төрөл садны холбоотой хэмээн мэдэгдэж байлаа.

 

Тэрбээр 2021 оны тавдугаар сараас хойш гэрийн хорионд байсан юм. 2022 оны хоёрдугаар сард Медведчук зугтаан, нуугадж байхад нь дөрөвдүгээр сард Украины хууль сахиулагчид баривчлагдаж байв. Украины тал болон Медведчук Оросын талд хандан Украины цэргүүдээр солих санал тавьж байсан бол Москва үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.

 

Харин энэ удаагийн солилцоогоор түүнийг Оросын талд хүлээлгэн өгчээ. Виктор Медведчук эх орондоо үлдсэн бол төрөөс урвасан хэргээр 15 жилийн хорих ял эдлэх байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЧИ ОРОС ЦЭРГИЙН ГУТАЛЫН УЛ ДОЛООЖ АМЬ ЗУУЖ ЯВААРАЙ ПЗДАА
2022-09-24
иргэн:
Чам шиг чацагд ямар хамаатайн
2022-09-23
ЧИ ОРОС ЦЭРГИЙН ГУТАЛЫН УЛ ДОЛООЖ АМЬ ЗУУЖ ЯВААРАЙ ПЗДАА
Яамайдаа:
Оросын нисгэгч, урвагч Медвечукча зэргээр тоо илүү олон украин цэргээр сольж авчээ
2022-09-22
иргэн:
Чам шиг чацагд ямар хамаатайн