Оросын талаас ирэх зорчигчдын тоо нэмэгдсэн талаар Казахстан мэдээлжээ

ОХУ-д дайчилгаа зарласантай холбоотойгоор Оросоос гарах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, онгоцны тийз олдохгүй байгаа бол автозамаар өөр улс руу явах хүсэлтэй хүмүүс хуурай замаар хиллэдэг Казахстан, Финланд, Монгол зэрэг улсууд руу зорьсон урт цуваа үүссэн талаарх мэдээлэл гарсаар байна. Сүүлийн өдрүүдэд Казахстан, Оросын хил дээр Казахстан руу нэвтрэх гадаадын иргэдийн тоо нэмэгдсэн гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны Хилийн алба мэдээлжээ.
"Өнөөдрийн байдлаар Казахстан, Оросын хил эдэр Бүгд Найрамдах Казахстан Улс руу нэвтэрч буй гадаадын иргэдийн тоо нэмэгдсэн" хэмээн Казахстаны хилийн албанаас баасан гарагт гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Хилийн албаны мэдээлснээр, автозамын шалган нэвтрүүлэх 30 боомт хэвийн горимоор ажиллаж байгаа гэнэ. Эдгээрээс дөрвөн боомт дээр зорчигч, тээврийн хэрэгслийн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор дараалал үүссэн аж. Нөхцөл байдлыг онцгойлон хянаж байгаа гэж Казахстаны хилийн алба мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ