НҮБ: Орос түрэмгийлснээс хойш Украинд 6000 энгийн иргэн амиа алдсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш Украин руу халдаж, дайн эхэлснээр өдгөө хагас жилийн нүүр үзээд байна. Энэ хугацаанд олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон бол дайны улмаас 6000 орчим энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ мэдээлжээ.
Тодруулбал, Оросын түрэмгийллийн улмаас Украинд амиа алдсан, гэмт бэртсэн 14 844 тохиолдлыг баримтаар баталгаажуулж чадсан бөгөөд үүнээс 5996 хүн амиа алдаж, 8848 хүн шархадсан гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдэгджээ.
НҮБ-ын онцолсноор, зарим газраас ирж буй мэдээлэл хоцорч, зарим тохиолдолд шалгах шаардлагатай байгаа тул бодит байдал дээр амиа алдсан хүний тоо харьцангуй их байх магадлалтай гэнэ. Украинд амиа алдсан, бэртэж гэмтсэн хүмүүсийн ихэнх нь хүнд артиллери, шуурган галын тийрэлтэт систем, пуужин болон агаарын цохилтын улмаас хохирсон хүмүүс байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ