БНХАУ найман тэрбум доллараар шинэ боомт хөгжүүлнэ

БНХАУ-ын эрх баригчид Шанхай дахь шинэ боомтыг хөгжүүлэхэд зориулж найм орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ талаар Шанхайн хотын захиргаанаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Шанхайн Яншань боомт дахь шинэ чингэлгийн терминал барих, инженерийн төсөлд зориулан 55 тэрбум юань буюу 7,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Shanghai Port Group мэдэгдсэн байна. Энэ төслийн дагуу 70 мянган тонны багтаамжтай чингэлгийн долоон тавцан, 20 мянган тонны багтаамжтай 15 чингэлгийн зогсоол байгуулах бөгөөд төслийн нийт нэвтрүүлэх чадвар нь жилд 11,6 сая TEU байх гэнэ
Боомтын шинэ терминалыг барих ажлыг 2022 оны 10 дугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Улмаар найман жилийн хугацаанд боомтын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ