Баасан гарагт суртал ухуулгын жагсаал хийхийн тулд Москвад зам хаана

ОХУ-ын нийслэл Москва хотод есдүгээр сарын 30-ны баасан гарагт Кремлийн ойролцоох хэд хэдэн гудамжийг хаахаар болжээ. Энэ талаар Москва хотын Тээврийн газар мэдэгдсэн бөгөөд зам хаах шалтгааны талаар тайлбар өгөөгүй байна.
Ийнхүү зам хаахаар болсон нь Украины дөрвөн мужийг Оросын бүрэлдэхүүнд багтаах тухай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй олон улсын санал асуулгыг дэмжсэн жагсаалыг зохион байгуулахтай холбоотой гэж РБК агентлаг Москва хотын захиргаанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. Харин ТАСС агентлагийн мэдээлснээр, жагсаал Улаан талбайд болж, Владимир Путин оролцох гэнэ.
Энд дуулгахад, эзлэгдсэн нутаг дэвсгэрийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх олон нийтийн санал асуулга есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд болсон юм. Энэ санал асуулгаар оролцогчдын дийлэнх олонх нь Оросын бүрэлдэхүүнд багтахыг дэмжсэн гэж Донецк, Луганск, Запорож, Херсон мужийн Оросын талыг баримтлагч захиргааныхан мэдэгдэж байв. Харин олон улсын зүгээс тусгаар орны бүрэн бүтэн байдалд халдсан энэ санал асуулгыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ