ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлалаа

"Северный поток", "Северный поток-2" хийн хоолойд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзсэн ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлажээ. Энэ талаар АНУ дахь Оросын Элчин сайд Анатолий Антонов мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.
"Оросын хийн хоолойд халдсан" нөхцөл байдлыг бүх талаас нь бодитор судлах ёстой гэж Анатолий Антонов мэдэгджээ. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийн тулд ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдааныг зарлан хуралдуулахаар болсон байна. Хийн хоолойн бүсэд сургуулилалт явуулсан АНУ-ын буруугаар хийн хоолой дэлбэрсэн байж болзошгүй, хийн хоолойд хохирол учруулах нь Вашингтонд ашигтай хэмээн Антонов үзэж байгаа аж.
Энд дуулгахад, Герман руу хий нийлүүлдэг дээрх хоёр хийн хоолой Балтийн тэнгисийн ёроолоор дамжин өнгөрдөг бөгөөд өнгөрсөн ням гарагт хийн хоолойд удаа дараа дэлбэрэлт болсон юм. Энэ хэргийг улс орнууд хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ