Узбекистанд хүүхдийн гэрчилгээний оронд QR

Узбекистанд шинэ мэндэлсэн хүүхдүүдэд төрсний гэрчилгээ олгохоо зогсоох гэнэ. Харин үүний оронд шинэлэг технологи ашиглана гэж Узбекистаны Хуульзүйн яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оноос эхлэн хүүхдүүдэд төрсний гэрчилгээний оронд QR код олгохоор болсон байна. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн журмыг шинэчлэх засгийн газрын тогтоолын дагуу эмнэлгийн байгууллагуудад хүүхдүүдэд QR код өгөх аж.
Хүүхдүүдэд QR код өгөх ажил 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс Ташкентэд эхлэх бол 2023 оны зургадугаар сарын нэгний өдрөөс Узбекистан даяар энэ журам хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ