Оросын хотууд дайны улмаас шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй гэв

ОХУ-ын хотууд ар араасаа шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй хэмээн зарлаж эхэллээ. Шинэ жилийн баярт хадгалсан мөнгийг Украины дайнд оролцох хугацаат цэргийн албан хаагчдыг хувцаслахад зориулах аж.
Тиймээс Калуга хотод зочин оддын тоглолт болон бусад арга хэмжээг цуцална. Энэ тухай хотын дарга Дмитрий Денисов өөрийн телеграмдаа “Би хотын төсвийг хотын шинэ жилийн чимэглэлд зарцуулахгүй гэж шийдсэн. Бид салют, концерт, бөөн баяр тэмдэглэхгүй. Бид бүх чөлөөт хөрөнгийг дайчлагдсан Калуга оршин суугчдыг дэмжихэд зориулах болно "гэж хэлэв.
Албаныхан шинэ жилийн чимэглэл, баярын ёслол зэргээс татгалзаж хугацаат цэргийн албан хаагчдад “зохистой” техник хэрэгсэл худалдаж авах бодолтой байна.
Белгород хотынхон чимэглэл худалдаж авахгүй бөгөөд 28 сая рублийн тэшүүрийн талбайг дүүргэхгүй. Мөн энэ мөнгийг дайчлагсдад илгээнэ гэж амлажээ. Үүнээс гадна, Украинтай хиллэдэг бүс нутагт "аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд" олон нийтийн баярыг цуцлах магадлалтай байгаа юм.
Мужийн захирагч Вячеслав Гладков
“Одоогийн нөхцөл байдал маш хүнд байна. Нийгэмд хурцадмал байдал байгаа. Тиймээс одооны нөхцөл байдалд гол нь хүүхдүүд, манай цэргийн албанд явсан залуус юм. Шинэ жил зэрэг баяраас илүү чухал асуудалд анхаарлаа хандуулцгаая" гэж уриалсан юм.
Калининград хотод, " Московский комсомолец "-ийн мэдээлснээр
Оршин суугчид өөрсдөө шинэ жилийн баярт зориулж хотыг бэлтгэхэд зориулж төсөвлөсөн бүх хөрөнгийг шинээр элсэгчдэд туслах зорилгоор илгээхийг хүсч байна. Мөн албан тушаалтан дайчлагдсан ажилчдад дор хаяж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө олгохыг хатуу зөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ