Францад үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдлаар төгсжээ

Ням гарагт Францын нийслэл Парис хотноо үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаал цагдаагийнхантай мөргөлдсөнөөр өндөрлөжээ. Энэ жагсаалыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан гэж Le Figaro сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, жагсаал тайван өрнөж байсан ч хэсэг залуус жагсаалд нэгдсэнээр эмх замбараагүй байдал үүсжээ. Тэд цагдаагийнхан руу бялт шидэж, үүний хариуд цагдаагийнхан нулимс асгаруулах хий ашиглаж, үймээн дэгдэж, улмаар хоёр жагсагч шархадсан байна.
Цагдаагийнхны мэдээлснээр, хар баг өмссөн үймээн дэгдээгчид нэгэн банкны офис руу нэвтрэн, тэндээс хэд хэдэн компьютер авч гарчээ. Түүнчлэн тэд бусад байгууллагуудад хохирол учруулах гэж байсныг таслан зогсоосон гэнэ.
Жагсагчид цалин болон нийгмийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, цахилгаан эрчим хүчний үнийг тогтворжуулах, хэт өндөр орлоготой хүмүүст татвар оноох, экологийн төслүүдэд хөрөнгө оруулахыг шаардсан байна. Түүнчлэн түлш, хүнсний үнийн өсөлт, тэтгэврийн нас дээшлүүлснийг эсэргүүцэн жагсжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ