Украины цэргүүд долоо хоногийн дотор 179 суурин газрыг чөлөөлжээ

Украины цэргүүд өнгөрсөн долоо хоногт Украины өмнөд хэсгийн 179 суурин газрыг чөлөөлжээ. Энэ талаар Украины "Юг" шуурхай командлалын Фейсбүүк хуудсанд мэдээлсэн байна.
"Манай цэргүүд Днеприйн баруун эрэг дээрх 4,5 мянган квадрат километр нутаг бүхий 179 суурин газрыг чөлөөллөө" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Николаевск болон Херсон мужуудын суурин газрууд, нутаг дэвсгэрүүдэд байдлыг тогтворжуулах, тэр дундаа минигүйжүүлэх ажлыг явуулж байгаа аж.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ 11 дүгээр сарын 12-ны байдлаар Украины цэргүүд Херсон мужийн 60 гаруй суурин газарт хяналтаа тогтоосон хэмээн онцолж байв. Үүнээс нэг хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр Херсон Украины армийн хяналтад орсон талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. Улмаар Херсон хотын төвд Украины далбааг мандуулжээ.
Оросын арми Херсоноос ухрах шийдвэр гаргалаа
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ