Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Дуда: Польшид унасан пуужинг хэн хөөргөснийг батлах баримт бидэнд алга
2022-11-16

Польшийн нутаг дээр унасан пуужинг аль улс хөөргөсөн гэдгийг батлах баримт байхгүй байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгджээ. Гэхдээ энэ пуужинг Орост үйлдвэрлэсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж. 

 

"Пуужинг хөөргөсөн талыг батлах ямар ч баримт одоогоор алга. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Пуужинг Орост үйлдвэрлэсэн байж магадгүй" хэмээн Анжей Дуда мэдэгджээ. Түүнчлэн энэ болсон үйл явдал дахин давтагдахгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Түүнчлэн, НАТО-ийн гэрээний дөрөвдүгээр заалтын дагуу холбоотнуудтайгаа шуурхай зөвлөлдөх хүсэлтийг Польш гаргаж болзошгүй хэмээн Дуда мэдэгджээ. Энэ заалтад, НАТО-ийн гишүүн орон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн хараат бус болон аюулгүй байдалд аюул заналхийлвэл зөвлөлдөнө гэж заасан байдаг аж.

 

Мөн Польшийн нутаг дээр пуужин унасантай холбоотойгоор Польш улс холбоотнуудын хамтаар агаарын орон зайд хийх мониторингийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

 

ОРОСЫН ПУУЖИНГУУД ПОЛЬШИЙН НУТАГТ УНАЖ, ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ

ОХУ-ын арми Украинд пуужингийн цохилт өгсөн 11 дүгээр сарын 15-ны өдөр Польшийн нутаг дээр хоёр пуужин унасан  талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Пуужингууд Украинтай хиллэх зурвасаас таван километр зайд байрлах Пшеводув суурингийн нутагт унасан байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сансараас харж болно доо. Хүсэхгүй нхөр байна. Варшав дээр унасан ч ийм юм хэлээд зогсох нээ. Айж байна.
2022-11-16