Эстонид Зөвлөлтийн үеийн 244 хөшөөг буулгахаар төлөвлөж байна

ОХУ Украинд дайн дэгдээснээс хойш Европын орнууд Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг буулгах ажлыг эрчимжүүлсэн. Эдгээрийн нэг нь Эстони улс юм. Энэ улс Зөвлөлтийн үеийн 200 гаруй хөшөөг буулгахаар төлөвлөж байгаа талаар Коммерсант мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Эстонид Зөвлөлтийн 344 хөшөө, дурсгалын жагсаалт гаргаснаас 244 хөшөөг буулгах санал гарсан байна. Хөшөө буулгахтай холбоотой эцэслэсэн шийдвэрийг 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргах аж.
Эстони улс Зөвлөлтийн хөшөө дурсгалыг буулгах, цэргүүдийн булшийг өөр газар шилжүүлэх ажлыг энэ оны наймдугаар сараас эхэлсэн. Улмаар 2022 оны эцэс гэхэд хөшөө дурсгалыг буулгах ажлыг дуусгана гэж Эстонийн Ерөнхий сайд Каи Каллас мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ