Казахстан дахь МакДональдс зоогийн газрууд хаагджээ

img

Казахстан дахь МакДональд түргэн хоолны сүлжээ зоогийн газар үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүй байдалд оржээ. Медуза сайтын мэдээлснээр, Казахстан дахь зоогийн газруудыг түр хугацаанд хааж байгаа гэнэ. 

 

"Нийлүүлэлт тасалдсаны улмаас"11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зоогийн газрууд түр хугацаанд хаагдсан бөгөөд үйл ажиллагаагаа сэргээх өдрөө удахгүй зарлана гэж Казахстан дахь МакДональдсын сүлжээ зоогийн газрыг эрхэлдэг Food Solutions KZ компани мэдэгджээ. Ажилтнуудынх нь өгүүлснээр, 14 хоногийн хугацаанд ажил зогсоно, энэ хугацаанд сул зогсолтын цалин олгоно хэмээн удирдлагууд нь зарласан байна.

 

МакДональдс сүлжээ зоогийн газар Казахстанд зургаан жил ажиллаж байгаа. Нийт 24 салбар Казахстанд ажилладаг бөгөөд эдгээр салбаруудад 2000 орчим ажилтан ажилладаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

казах хоол гоё байлгүй дээ амтгүй гамбургерээр юу хийнээ
2022-11-21