Гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн Саудын Арабын тоглогчийг Германд эмчлүүлнэ

img

Мягмар гарагт дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хэсгийн төгсгөлд Аргентин, Саудын Арабын багууд таарч тоглосон. Энэ тоглолтод арабчууд түүхэн дээд амжилт тогтоон, тэмцээний ялагч болох магадлалтай багуудын нэгд тооцогдож байсан аргентинчуудыг ялж, улс даяараа баяраа тэмдэглэж байгаа юм. Хэдий баг нь ялж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан ч энэ ялалт Саудын Арабт ихээхэн үнэ цэнтэй олджээ. 

 

Тодруулбал, энэ тоглолтын үеэр Саудын Арабын багийн гишүүн бөмбөг барих гэж оролдохдоо багийнхаа хамгаалагч Ясир Аль-Шахранигийн толгойг өвдгөөрөө цохьсон байна. Улмаар Ясир Аль-Шахрани унаж, хөдөлгөөнгүй хэвтжээ. Эмнэлгийн багийнхан түүнд яаралтай тусламж үзүүлэн, дамнуурга дээр авч явсан юм. 

 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Аль-Шахранигийн эрүү хугарсан, нүүрний ясны хэд хэдэн хэсэг цуурсан, дотуур цус алдсан гэсэн онош тавьжээ. Улмаар Саудын Арабын эрх баригчидп шигшээ багийн хамгаалагчийг Герман руу явж эмчлүүлэхийн тулд хувийн онгоц гарган өгсөн байна.

 

Түүнийг Германд мэс засалд оруулан, эмчлэхээр шийджээ. Ясир-Аль Шахрани өдгөө 30 настай. Анх 2010 онд хөлбөмбөгийн спортод хөл тавьсан. Харин 2012  онд Испанийн багтай нөхөрсөг зочлон тоглолт хийх үед Саудын Арабын шигшээ багт анх удаа багтан тоглож байжээ. Тэрбээр өмнө нь 2018 оны ДАШТ-д оролцох багуудыг шалгаруулах тэмцээн, Азийн цомын тэмцээнд оролцож байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-11-24
өвдөж үхэж хатах дээрээ тулахаар бүгд л нөгөө харааж зүхсэн Европ АНУ руугаа л зүтгэнэ агуу удирдагчтай орос руу байдаггүй ээ
2022-11-24