ВИДЕО: Британийн загасчин 30 кг жинтэй алтан загас барьжээ
Британийн загасчин дэлхийн хамгийн том алтан загаснуудын нэгийг барьжээ. The Daily Mail сонины мэдээлснээр, Францын Шампань мужийн нуураас асар том алтан загас барьсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоос 20 жил орчмын өмнө энэ загасыг нууранд тавьжээ. Алтан загас огт баригддаггүй байсан тул ийм удаан амьдарч, загасчны дэгээнд өртөөгүй байна. Улмаар энэ загас нуур руу жуулчдыг татах нэг шалтгаан болсон бөгөөд тод өнгийн хайрстай тул Кэррот буюу Лууван гэсэн нэр өгсөн байжээ.
Гуч гаруй килограмм жинтэй болсон Кэррот алтан загасыг уснаас татаж гаргахад загасчин Энди Хаккетт 25 минут зарцуулсан гэнэ. Уснаас татаж гаргасны дараа загасны гэрэл зургийг аваад эргүүлэн усанд тавьсан аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ