Катар-2022: Месси багийнхаа ялагдлын шалтгааныг нэрлэв

Аргентины шигшээ баг Катарт болж буй ДАШТ-ий анхны тоглолтоо Саудын Арабын багтай хийж, улмаар ялагдсан юм. Баг нь ялагдсан талаар Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси байр сууриа илэрхийлжээ.
"Энэ бол хөгжөөн дэмжигчдэд ч, бидэнд ч хүнд цохилт байлаа. Бид тэмцээнийг ингэж эхлүүлнэ гэж төсөөлж байсангүй. Ялж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Сэтгэл тайван болгодог гурван онооноос эхлэхийг хүсэж байсан. Гэвч ийм зүйлс зүгээр ч нэг болчихдоггүй.Өрсөлдөгч хэрхэн тоглодгийг бид сайн мэдэж байсан. Гэвч яарчихлаа, тиймээс л өөрсдийгөө мэдэрсэнгүй. Тэд маш хурдтай гоол оруулсан, үүний дараа бид тооцогдоогүй гоолууд хийсэн. Ийм байдал олон гарна гэж бодсон нь л бидний алдаа байсан" хэмээн Лионель Месси өгүүлжээ.
Түүнчлэн флангаа өөрчлөөгүй нь томоохон алдаа байсныг тэрбээр онцолсон байна.
"Цаашлаад бид хурдассан ч шаардлагатай үед фланг өөрчлөөгүй, нэг хэвийн л тоглосон. Өрсөлдөгч тал хамгаалалтын шугам өндөртэй тоглож байгааг хараад бөмбөгтэй аль болох хурдан ажиллахыг хичээсэн. Гэвч бид хангалттай үр дүнтэй хөдөлсөнгүй, олон удаа офсайдад орлоо. Үүний дараа манай хаалга руу хоёр гоол оруулсан, үүний дараа бид гутранги байдалд орсноор ихээхэн алдаа гаргалаа. Саудын Араб бөмбөг эзэмшихдээ сайн гэж бид мэдэж байсан. Тэд бөмбөг эзэмшихдээ сайн, үүгээрээ чт урагшилж байлаа" хэмээн Месси өгүүлжээ.
Одоо Аргентины баг урьд хожидоос илүүтэйгээр нэгдмэл байх ёстой, тоглолтын үндсэн хэсэгт шилжиж, Мексикийг ялахыг хичээх ёстой хэмээн Месси мээдгдсэнийг Ole дамжуулсан байна.Катарт болж буй ДАШТ-д Аргентины баг Саудын Арабын багтай таарсан юм. Тоглолт "Лусаил Айконик" цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд 2:1 харьцаатайгаар Саудын Арабын багийн ялалтаар өндөрлөсөн юм. Аргентинчуудын авсан цорын ганц онооны гоолыг Месси хийжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ