Монголоос Буриадыг зорьсон автобус зам тээврийн осол гаргажээ

Мягмар гарагийн үдэш Буриадын Иволгин дүүрэгт Монголоос ирсэн жуулчны автобус осол гаргажээ. Байкал Дейли сонины мэдээлснээр KIA маркийн автобус Иволгинск суурингийн орчимд адуу дайрсан байна.
Иволгинск сууринд монголчууд олноор очиж сүсэглэн биширдэг Итгэлт хамбын хийд байдаг юм. Эх сурвалжийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 22-ны үдэш 18:10 цагт энэ осол болжээ. Ослын улмаас дайруулсан адуу үхсэн, харин зорчигчид эсэн мэнд үлдсэн байна.
Энэ автобусанд нийт 29 хүн зорчиж явсан бөгөөд зорчигчид бүгд Оросын иргэд байсан аж. Автобусны жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж Байкал дейли Буриадын Замын цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ