Зуу гаруй жилийн өмнө мөхсөнд тооцогдож байсан шувууг олжээ

Одоогоос 140 жилийн өмнө устсанд тооцогдож байсан шувуу Папуа-Шинэ Гвинейн ойгоос олджээ. Эрлийн ажлыг санхүүжүүлэхэд тусласан Re:wild төрийн бус байгууллагаас гаргасан мэдээлэлд өгүүлснээр, хамгийн сүүлд 1882 онд хар тагтаа хэмээх шувууг эрдэмтэд ажиглаж байсан аж.
Хар тагтааг дахин олж илрүүлэхийн тулд энэ шувуу амьдарч байсан гэдэг нь анх тогтоогдож байсан Папуа-Шинэ Гвинейн дорнод хэсэг дэх хад чулуут арал дээр эрлийн экспедици сар гаруй хугацааг өнгөрүүлсэн байна. Экспедицийн бүрэлдэхүүнд Папуа-Шинэ Гвинейн Үндэсний музейн ажилтнууд, Корнеллын шувуу судлалын лаборатори болон Америкийн шувуу хамгаалах нийгэмлэгийн эрдэмтэд багтан ажилажээ.
Судлаачдын ажилласан Фергюссон арал нь уулархаг газар нутгаар бүрхэгдсэн тул эрдэмтдийн ажилд ихээхэн хүндрэл учирж байжээ. Ингээд эрлийн ажил дуусаж, арлыг орхихоор төлөвлөсөн өдрөөс хоёр хоногийн өмнө нэн ховор шувуу камерт бичигдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ